Амьсгал минь түрэгсэж, алга минь хөлөртөл
Араас минь тэвэрч, ар нурууг минь гижэгдэн
Аргаа бартал минь Намайг эзэмдээч
Халуун амьсгалаараа хүзүүг минь төөнөн
Хамаг биеээрээ намайг хучин
Халуу шаттал Намайг эзэмдээч
Бүхий л биенд минь уусан шингэж
Бүл чадлаа надад гайхуулан
Бүх л шөнөжин намайг эзэмдээч
Араатны хүсэл, хүмүүний энхэрийлэл
Аль алинийг нь чинээнд нь тултал
Агшин бүрийг цэгнэн Намайг эзэмдээч
Сул асгарсан гэзгийг минь үнэрлэн
Сулхан гиншэх дуунд минь мансуурч
Секунд бүрийг алдалгүй Намайг эзэмдээч
Орон дотроо дуу алдан хөлөрч
Орчлон хорвоог ор тас марттал
Оломгүй хайраар Намайг эзэмдээч
Хоер хацарыг минь улаа бутартал
Хүүхэн биейиг минь хөндүүр суутал
Хүслээн гүйцээж Намайг эзэмдээч
Нүднээс минь гуниг үргэтэл
Нүүрэнд минь инээмсэглэл тодортол
Нүгэлгүй сайхнаар Намайг эзэмдээч
Шинэхэн өглөөг инээмсгэллээр угтаж
Ширэлдсэн үсэндээ сам зоож
Томдсон ч гэсэн чиний цамцтай
Толины өмнө эргэлдэн зогсох
Тоймгүй их хүсэл байна аа
Хүслийн тэлээ минь мулт үсрэхнээ
Хүрээд ир Намайг эзэмд
super erotic shuleg boljee.
ReplyDeleteHaa ya ya, hachin bolgodog bainshdee.
ReplyDeleteОчихоос өөр аргагүй болгож дээ
ReplyDeleteUu, ochiyi ochiyi, haygaa
ReplyDeleteuzej haraagui super erotic shuleg boljee, neeree
goyo boljee
ReplyDeleteManai heden zaluus uugeer l erguuldeed baigaa yumaa daa...
ReplyDeleteHehe.
Zaluu nasnii gal dul ch mun duu.
Goyo shuleg bainaa.
Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my blog, it is about the Impressora e Multifuncional, I hope you enjoy. The address is http://impressora-multifuncional.blogspot.com. A hug.
ReplyDeleteХамаг залуус тийшээ гүйлдээд унах шив... Шүлэг бичэхээс...ккк
ReplyDeleteӨөр өнгө айстай шүлэг болсон байнаа.
эмэгтэй хүн бүрд мазохист хүсэл байхымдаа..
ReplyDeleteSain uu Oyunaa, Goyo shuleg boljee.
ReplyDeleteбараг бүсгүй хүн бүрт иймэрхүү далд хүсэл төрдөг байх шүү
ReplyDeleteхөөрхөн шүлэг байна
IV/1-nees hoish bichsengui shiwdee.
ReplyDeletehi.oyunaa yostoi yanztai goe shuleg bn.odoo shuudl hairtiigaa tewreedl awchmaar xexe
ReplyDelete