Галзуу эмгэн над дээр ирсэн
Гартаа барьсан жүнзнээс нь
Галзуу юм шиг залгилсан
Галзуу залуу над дээр ирсэн
Гартаа барьсан сарнайг нь аваад
Галзуу юм шиг би түүнд дурласан
Галзуу хүүхэн над дээр ирсэн
Гарт нь харин чинжаал байсан
Галзуу юм шиг би түүнээс зугтсан
Галзуу хүүхэд над дээр ирсэн
Гар нь тэр чигтэй цустай байсан
Галзуу юм шиг би ганцаар чанга инээсэн
Галзуу галзуу галзуу галзуу
Галзуурахад надад яг ганц бадаг дутаад байна
Яагаав дээ бүсгүй?
ReplyDeleteГанцхан ганцхан ганцхан ганцхан
ReplyDeleteГанцхан удаа тэр гудамжаар ганцаараа явж үзсэн
Ганцхан удаа тэгэхэд ганцаархнаа гэдгээ мэдсэн
Ганцхан удаа тэгэхэд галзуурах шахсандаа гайхсан
Ганцхан тэр удаад л галзуурахад бэлэн байсан
Ганцхан бадаг дутсанаас болоод ганц удаа галзуурах боломжоо алдсан :P