Thursday, December 11, 2008

Хяслант шөнө

Өрөөнд анир чимээгүй
Өөдөөс минь хэн ч ширтэхгүй
Өөрөө өөртэйгөө ярилцан суух
Өөрөөс минь өөр хэн ч үгүй
Тасалгаанд таг харанхуй
Танил дуугаар хэн ч аргадахгүй
Тархи толгойтоогоо өрсөлдөн тэмцэх
Таагүй сэрлээс өөр зовлонгүй
Хөнжилд хөв хүйтэн
Халуун цээжиндээ хэн ч тэврэхгүй
Хамаг биеээ хураан хэвтэх
Хүмүүн биенээс өөр ханьгүй
Сэтгэл алсын алсад
Сэрэл мэдрэмж дээд цэгт
Шунал тачаал гал халуун
Шуламын хяслант Шөнө чи дахиад л ...

16 comments:

  1. tiim baina sh dee, amanjinka gej uhna shig l tend ergeed hun tooruuleed, ha ha

    ReplyDelete
  2. дэрлэх дуртай мөрөө дэрлээд
    тэврэх дуртай цээжээ тэврээд
    тэрнийхээ л дэргэд унтах сайхан тээ?

    халуун илч нь биеийг төөнөхөд
    харанхуй хүйтэн шөнийг
    халшрахгүй туулна даа харин ч нэг.

    ReplyDelete
  3. Сайн бичжээ. Хэзээ ч юм, ийм шөнүүдийг үдэж байлуу, үгүй ч билүү.

    ReplyDelete
  4. zarimdaa iim shunu jargal baidag. Hunii setgelee gej

    ReplyDelete
  5. Merry Christmas, Oyunaa duu mini. Saihan bayarlaarai

    ReplyDelete
  6. Оюунаадаа Зул сарын мэнд хүргэе ээ.
    Сайхан баярлаарай.

    ReplyDelete
  7. "Хяслант шөнө" ба "Христмасын мэндчилгээ"
    =))

    ReplyDelete
  8. this too will pass... Happy Holidays !

    ReplyDelete
  9. A Happy New Year
    Saihan bayarlaarai

    ReplyDelete
  10. Шинэ оны мэнд хүргэе.

    ReplyDelete
  11. Шинэ жилийн мэнд хүргъе Оюунаа, сайхан баярлаарай. Шинэ онд олон олон шинэ уран бүтээл тэрлээрэй.

    ReplyDelete
  12. Шинэ оны мэнд хүргэе.
    Сайхан баярлаарай.

    ReplyDelete
  13. Шинэ жилийн мэнд хүргэе.

    ReplyDelete
  14. Шинэ оны мэнд хүргэе!

    ReplyDelete
  15. Hey, Chi Conn-s yumuu? Bi bas Connecticut-d bsan sh dee. Connecticut goy muj shuu, haaya utaand ugaartaj, uram hugarahaar sain heden naizuudaa sanan dursaj uguileh yumdaa hoorhii.

    ReplyDelete