Санасан, чамайгаа би санасан
Сар жил, өдөр хоногуудийг тоолон санасан
Зүрхэндээ харуусал тээн
Зүүдэндээ зүсийг чинь хайж
Зүйргүй ихээр санасан чамайгаа би
Итгэлээ өгөн, ирээдүйгээ даатган
Инээмсгэлэлээ гээн, гээн
Ихийн ихээр санасан чамайгаа
"Хүрээд ир" гэсэн хоёрхон үгийг
Хүлээж цөхөртлөө санасан...
Нэгэн бодлын санах бас гоё шүү. Бага байхдаа алба шиг морь унана гэж хөдөө явчихаад, гэрээ бэтгэртлээ санадаг. Санаж санаж уулзахаараа ээж аав хоёртоо, дүү нартаа хичнээн их хайртайгаа мэдэрдэг байж.
ReplyDeleteСүүлд ханиасаа хол сурч, иртэл, хань минь зөрөөд бас л сурахаар явж дахиад л баахан санаж байж дээ.
Нэг нь санаж нөгөө нь хүлээлгэж.
ReplyDeleteНэг нэгнийгээ санаж хүлээлгэж.
Өөд өөдөөсөө тэмүүлэвч
Өөр өөрийнхөөрөө зүтгэх
Нийтээрээ бүгд ганцаардаж
Нэлэнхүйдээ бүгд нэг нэгнээ санах
Нийцэл зохицол нь яачихсан хорвоо вэ?
Санахын жаргал гэж байдаг даа. Санах гэдэг хүссэнээрээ дураараа хийж чадах ганц зүйл минь болохоор бүтээгүй ч гэсэн санаж зүрхээ шархируулж элгээ эгшээх шиг сайханыг би мэдрээгүй ээ. кккк Найздаа амжилт шүү.
ReplyDeleteЧамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
ReplyDeleteЧандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
гэж сайхан шүлэг байдаг даа.
Сайн уу, Оюунаа юу байна даа. Ойрд зочилсонгүй. Асуух юун, блогоор чинь зочиллоо. Арвин бичлэгтэй, ахиухан сонинтой байх шиш харагдаж байна шүү.
Санахдаа би
ReplyDeleteХил хязгааргүй оронзайд
Цаг хугацаагүй шаналдаг
Хэн ч мэдэхгүй тэр харууслын дунд
Хэсэгтээ там шиг дүрэлздэг
би блогспот шүлгийн биш ийм блог нээсэн шүү. Гантулга байнаа ккк
Мундаг хүүхэн шүү..буугаад
ReplyDeleteмордлоо танайхаар
Болжмор
Санахын жаргал аа гэж...
ReplyDeleteБ.Лхагвасүрэн гуайн ийт шүлгийн мөр санагдчихлаа.
Үгүйлэн үгүйлэн санахад
Үнссэн минь цөөдсөн санагдана.
Эргэн эргэн бодоход
Эрхлүүлсэн минь багадсан бодогдоно...