Friday, February 20, 2009

ЧИ ЭР ХҮН

Эхийнхээ хэвлийд тайван нойрсохдоо
Энэлгэн шаналгаж зовоогоо нь үгүй ЧИ ЭР ХҮН
Энхэл доголтой замд хөл дээрээ тэнцэхдээ
Эхэр татан уйлаагүй ЧИ ЭР ХҮН
Зүггүй зангаар охидод дурлачихаад
Зүрхэндээ шаналдаг ЧИ ЭР ХҮН
Зүгээ олохгүй бүдчиж явахадаа ч
Зүрхээ чангалан зоригоо нэмдэг ЧИ ЭР ХҮН
Алдаж оносон ч, ахиж дэвшсэн ч
Анд нөхдөө аваад л гардаг ЧИ ЭР ХҮН
Алдрай бяцхан үрсээн хараад
Амрагтаа нялхардаг ЧИ ЭР ХҮН
Зүрхэндээ чи зүйргүй их хайр агуулдаг
Сэтгэлдээ чи сэвгүй нандин итгэл тээдэг
Энэ л их итгэл хайрын тань
Энгэрт нь нялхарсан БИ ЭМЭГТЭЙ ХҮН

14 comments:

  1. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

    ReplyDelete
  2. Saihan shinelj baina uu? Irj baigaa uher jild olon saihan shulguud bicheerei.

    ReplyDelete
  3. эрэгтэй эмэгтэй хоёр хүн чинь энэ хорвоогийн арга билэг гэж би боддог

    ReplyDelete
  4. Sain uu ? Followers-oo tavia andaa, Unshuushtai blog bolohoor manias ugsuuleed dagah hun zund shuu!!!

    ReplyDelete
  5. Bridgeport Connecticut гэдэг чинь миний очиж 3 хоносон газар байх чинь вэ. NY-д нэг хуралд илтгэл тавиад тэрүүгээр нэг монгол айлд зочилсон юм. Их сургуулиар нь орж үзсэн.

    ReplyDelete
  6. Goy shuleguudtei yum bna. minii blogt followers-ee nemeerei :-)

    ReplyDelete
  7. http://elbegdorj-fun.blogspot.com/

    ReplyDelete
  8. Сайн уу. Бичлэгүүд чинь их таалагддаг яагаад бичлэг нэмэхгүй байнаа. Хүлээж байгаа шүү

    ReplyDelete
  9. Сайн байна уу,

    Блогын баннераа солилцох уу?

    marketing@tedy.mn

    blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49

    ReplyDelete
  10. Яагаад бичихгүй байна?

    ReplyDelete
  11. Naiz zaluutai bolood zavgyi bolchihson uu? Yagaad shylgee bichehee baisan be? Araas chin harsaar jil boloo?

    ReplyDelete