Чамдаан би өөрийгөө хадгалана
Чихэр олоод хүүдээ хадгалдаг эх шиг
Чамдаан би өөрийгөө чихэр шиг хадгалана
Чиний минь үнэр эндээс л үнэртэг гээд
Чихний минь ойролцоо зөөлхөн үнэрлэдэг
Тэр л үнэрээ би яг хэвээр нь чамдаа хадгалана
Нүдэн дээр нь үнсвэл улам илүү хайрладаг гэнэлээ гээд
Нүгэлгүй сайхнаар үнсдэг байсан
Тэр л нүдээ чамдаа үнсүүлэхээр хадгалана
Зүрхэн хэлбэртэй сайхан уруулаараа
Зүйргүй сайхнаар үнсдэг байсан
Чинийхээ үнссэн
Биеийнхээ тэр хэсэг болгоныг
Байгаа чигээр нь чамдаа хадгалана
Чи минь наддаа ирээрэй
хайр сэтгэл бас бяцхан гэгэлзээтэй хосолсон сайхан шүлгүүдтэй юм чи
ReplyDelete