Wednesday, July 23, 2008

***********

Цэв цэнхэр тэнгэр
Цав цагаахан цаас
Оргүй хоосон бодлууд
Орчлонгийн нөгөө хязгаар
Үүнийг л би яасан их хүснэм бэ

Хав халуухан сэтгэл
Хагацал үзэхгүй хайр
Ялдам энхрий харц
Янагийн дулаан энгэр
Түүнд би яасан их тэмүүлнэм бэ

1 comment:

  1. Сайн уу?

    Блогоор чинь зочлоогүй уджээ. шүлгүүдийг чинь уншихаар нэг л дотно санагдаад байдымаа

    Good luck :)

    ReplyDelete