Tuesday, November 23, 2010

Дүүгээрээ гайхуулмаар санагдав


Би найман хүүхэдтэй өнөр өтгөн айлийн хамгийн отгон, дөрвөн сайхан эгч, гурван сайхан ахын хайр энхрийлэл халамж дор өсөж бойжсон азтай охин. Гурван сайхан ахын минь дундах нь цэл залуугаараа осолд орж хоёр хөл дээрээ явж чадахаа больсон ч уугаасаа дайчин хөдөлмөрч чанараараа эгч ах дуу бид нараасаа гуйх нь битгий хэл гуйлгаж амьдарч яваа сайхан ах бий. Хорин дөрвөн жилийн өмнө хүүтэй болоод Мандахнаран гэдэг нэр өгөн хөл нь газар хүрэхгүй баяртай явсан бол өнөөдөр тэргэнцэрийнх нь хоёр дугуй газар хүрэхгүй дүүлж яваа байх даа миний муу ах хэ хэ.



Аавыгаа таяг тулаад хоёр хөлөө зөөж ядан явахыг нь хараад араас нь нулимас дуслуулан явдаг байсан жоохон дуу минь өнөөдөр томоос том эр хүн болоод Азийн аврага гэх эрхэм хундэт нэрийг зүүн энгэртээ АЛТАН медаль гялалзуулан зогсохыг хараад чимээгүй байж чадсангүй ээ. Болж дээ миний дүү, хэн гэдэг аавийн ямар хүү болохоо харуулсан шиг харуулж чадлаа. Цаашид ч гэсэн улам илүү олон олон амжилт гаргаарай.