Чамайг орхиод гарсан тэр өдөр
Чамд юу үлдээснийг минь мэдэх үү чи
Нялх багын минь гэгээн хайр
Нулимастай чинь хамт залгигдаж үлдсэн
Хүүхэд насны минь цангинасан инээд
Харцны чинь тольтод хорогдон үлдсэн
Хүүхэн биений минь танхилхан үнэр
Хамрын чинь үзүүрийг гижигдэн үлдсэн
Намайг, чамайг орхиод гарахад
Надтай хамт юу явсныг мэдэх үү чи
Мөдхөн эргэж уулзах мөрөөдөл минь
Мөнхөд хайрлах хүсэл минь
Хэнд ч өгөөгүй бие минь
Хэлж амжаагүй хайрын үгс минь
Надтай цуг явж одсныг мэдсэн үү чи
1 comment:
Гоё болжээ.
Чойномын чи явчлаа гэдэг шүлгийн дараа уншвал яг болох юм байна.
Post a Comment