Амьдралын жинхэнэ утга учир юунд оршдгийг
Анд минь чи надад хэлж өгч чадахгүй биз
Алтан дэлхийд хүн болж төрсөнд үү
Аав ээжээ баясган үр нь болж төрсөнд үү
А үсэг заалган эрдэм ном сурсанд уу
Амттаны дээдийг идэж жаргаж цэнгэхэд үү
Амраг хайртайгаа учирч хайрын галд шатахад уу
Хувцасны дээдийг өмсөж хүний нүд баясгахад уу
Эдийн сайныг эдэлж энэ биеээ гоёоход уу
Амьдралын жинхэнэ утга учир юунд оршдгийг
Анд минь чи надад хэлж өгч чадахгүй биз
Ашдын сайхан ханиа гээд
Аавын хүүтэй ханилахад уу
Алаг сайхан үрсээ тэврээд
Амьдын жаргал эдлэхэд үү
Алаг хорвоогийн гайхамшгийг мэдэрч
Алтан дэлхийгээр хэсүүчилэхэд үү
Ажлын мал шиг өдөржин зүтгэж
Алд бие ээ зогооход уу....
Амьдралын жинхэнэ утга учир юунд оршдгийг
Анд минь чи надад хэлж өгөөч !!!!
1 comment:
Дороосоо долоо дахь мөр орчимд чи өөрөө бараг хэлчихсэн байна. Амьдралын утга учир
Амьдын жаргал эдлэхэд оршино. харин яаж...
Post a Comment