Гадаа бороо ороод уйтгартай байна
Гавалд бодол шуураад гунигтай байна
Хүсэл байхад хясал хаагаад
Хайр ирэхэд хагацал дагуулаад
Хүний амьдрал тэр чигтээ
Хөлчүү юм шиг манантай байна
Сайхан залуучууд сэтгэлд үерлэвч
Саатан зогсох нь үгүй байна
Тоотой хэдэн дурлал ирсэн ч
Тосоод авсан нь алга л байна
Салхинд навчис хийсээд гунигтай байна
Сэтгэлд гуниг хургаад уйтай байна
Наран мандсан ч илч нь алга
Найдвар байсан ч дөл нь үгүй
Найз байсан ч сэтгэл байхгүй
Намайг байсан ч чи минь алга
Амьдрал тэр чигтээ надад арзгар байна
Алаад хаячихмаар арчаагүй байна БИ
Дуу дуулаад ч хөг нь алга
Дурлалд тэмүүлээд ч эзэн нь алга
Зүүд ирсэн ч өнгөгүй байна
Зүрх догдолсон ч хуурамч байна
Ирээдүйгээ харахнээ харанхуй байна
Итгэл өвөрлөсөн ч худлаа байна
Зорилго байв ч зоос нь үгүй
Зам байв ч гарц нь олдохгүй
Замбараагүй байна энэ амьдрал
Залхаж үхмээр уйтай байна аа
2 comments:
Заримдаа миний дотроос хэн нэг нь патээнт хулгайлаад бичцийм шиг ;)
Нээх сэтгэл санаа тавгүй байсан юм. Өнөөдөр NANA гээд Японы нэг хөөрхөн хүүхэлдээ олж үзээд тэгээд л.. бодоод л.. өөрийгөө жаргалтай байгаагаа ухаараад л суужээна даа :D
Удахгүй тэр чам дээр ирнэ
Уруул дээр чинь үнсэнэ, үсийг чинь илбэнэ
Чихэнд чинь тэгээд шивнэнэ
Чинийх гэдгээ хэлнэ
Чангаас чанга тэврэнэ
Чамайг л гэж зүрх нь цохилно
Жамаараа л тэр чам дээр очино
Тосоод чи инээмсгэлээрээ гүнжээ
Тоосонд даруулж бүү гуниарай
Гараад гүйгээрээ
Гадаа тоглоорой :D хаха за авъяас хүрдгүйээ :D
Ouynaa zarimdaa ih gantsaarddag yum shig sanagdah yum. ih gunigtai shvleg baina
Post a Comment