Хүсэлд чинь согтож хайраа илчлэх гэж
Хүнийх гэдгийг чинь мэдэрч зүрхээ зүсэх гэж
Тэнэглэлд чинь бялуурч гунигаа мартах гэж
Тэвэрт чинь багтаж сэтгэлээ нээх гэж
Тиймээ би чамруу очиж явна
Үнсэлтэнд чинь мансуурч үйлээ эдлэх гэж
Үгүйлэлд чинь хоногшиж чихээ хангинуулах гэж
Гараас чинь хөтөлж ганцаардлаа гээх гэж
Галзууртал янаглаж цангаагаа тайлах гэж
Гал халуун хайр ч мөс болдгийг мэдрэх гэж
Ганцхан чамруу би очиж явна аа
Эрээгүй аашинд чинь инээмсэглэлээ гээх гэж
Энгэрээ задгайлж эм хүн гэдгээ мэдрэх гэж
Нулимсаа асгаруулж нууцаа дэлгэх гэж
Нэг олдох амьдралдаа харуусал нэгийг нэмэх гэж
Хорьж болохгүй биеийнхээ хүслийг хангах гэж
Холоос би чамруу очиж явна, очиж явна аа би очиж явна
Урд шөнийн янаглалын чинь ул мөрийг баллах гэж
Ухаангүй хийсэн үйлдлийн чинь учиг зангилааг тайлах гэж
Холоос чамдаа очиж явна аа
Хоосорсон ч гэсэн сэтгэлээ нээ
Хүнийх ч гэсэн зүрхээ догдлуул
Хорвоогийн амьдрал тэр чигтээ
Хуурамч гэдгийг хамтдаа мэдрэе
4 comments:
паах садар самуунд уруу татсан шүлэг үү үгүй юу хахаха :D
Оюунаа, чи шүү...
Энэ шүлэг нэг их сайхан мэдрэмж төрүүлж байна хө. Би өөрөө яг л ийм бодол тээгээд хот хоорондын express bus-д суугаад цонхоор хараад цүнхнээсээ тэмдэглэлийн дэвтэрээ гаргаад бичиж яваа юм шиг санагдаж байна.
гоё болжээ.
гэхдээ хорвоогийн амьдрал тэр чигтээ хуурамч гэдгийг хамтдаа мэдрэнэ гэдэг гунигтай ч юм шиг, бас нөгөө бодлын гайхамшигтай ч юм шиг :)))
Чамтай илүү ойр дотно танилцахыг хүсэж байна. ГЭхдээ буруугаар битгий ойлгоорой. Миний анхны хайрыг, анхны эмэгтэйг минь Оюунаа гэдэг бас чамтай адилхан шүлэг бичдэг, амьдралыг эргэцүүлэх дуртай нэгэн. Бид салсан лд аа. Гэхдээ би их санадаг, чамтай харилцаж түүнийг яагаад явсаныг нь ойлгомоор байна.
Post a Comment