Чамдаа би дурлахгүй байхын аргагүй
Чанга тэврэхэд чинь уярахгүй байж чадахгүй
Өөрийг тань би хайрлахгүй байхын аргагүй
Өр зүрхэндээ дуулахгүй байж чадахгүй нь
Сайхан чамайгаа санахгүй байхын аргагүй
Саруулхан дүрийг чинь зүүдлэхгүй байж чадахгүй
Хонгорхон чамайгаа харамлахгүй байхын аргагүй
Холын холоос ч тэмүүлэхгүй байж чадахгүй нь
Эгэлхэн чамтайгаа ярихгүй байхын аргагүй
Эр хонгор дуунд чинь уяраад эрхлэхгүй байж чадахгүй нь
Алдрайхан чамдаа очихгүй байхын аргагүй
Алдхан биеээ чамд зориулахгүй байж чадахгүй нь
Бурхан минь дээ би чамдаа ингэж ихээр дурласан болохоор
Булбарай үрийн чинь зулайг үнэрлүүлэхгүй байж чадахгүй
Энэрэлгүй энэхэн хорвоогийн хатуу бүхнийг сөрөөд
Эжий болохоор яаран чамдаа одоохон очмоор байна ааааа
Найз Батсайханыхаа бяцхан хүү Азжаргалыг хараад муухай атаархдаг гэжийн ш дээ. Нялх хүүхэд гоё шүү. Үнэр нь янзтай ямарч тансаг сүрчгээс илүү дээ. Хүүтэй болно оо удахгүй хүүтэй болно Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж хэ хэ.
2 comments:
Харин тийм, сүүлийн үед энд тэнд охид бүсгүйчүүд хардаг байсан бол одоо жоохон хүүхэд харахаар л хайр хүрээд хараад, дагаж явмаар болоод байгаа гсн. Угийн тэгдэг л дээ...
За тэгээд удкүй нэг муухай хүүхэдтэй болоорой хөө :D
Үнэхээр сэтгэлээс урссан
Үгсийг яруу холбоос
Уншаад уншаад суугаад баймаар
Уран яруу хэлжээ
Зөрөг замаар алхаж яваа
Зүрхний хайрт руугаа тэмүүлэн яваа
Эгэлхэн хонгор бүсгүйн дүр
Инээмсгэн тодрох энэ блог руу
Эргэн эргэн орох дуртай шүү :)
Алив ирээдүйг хардаг шидэт толиндоо нэг хараадахы даа
Хайртыгаа хөтлөөд
Хацар нь улаа бутраад алхаж яваа харагдана
Харин жоохон доошоо хартал
Гэдэс нь томорсон харагдана ;-D
Post a Comment