Хайртай гэдэг үгийг чи надад мянган удаа хэлсэн
Харин хайрлаж чадаагүй
Хайргүй гэдэг үгийг би чамд зуун удаа хэлсэн
Харин дараа нь хайрласан
Эсрэг тэсрэгийн хуулиар ингэж чи бидэн учирсан
Эцэст нь харин таталцлын хууль
Энэхэн биесэд минь үйлчилэхээ больсон
Хайртай гэж би өөртөө мянгантаа шивнэсэн
Халуун сэтгэл минь тэгээд мөс болон хөлдсөн
Хайртай... хайргүй ... хувирч одсон, улирч одсон
Хүний амьдрал аа гэж!!!???
2 comments:
Сэтгэлд их ойрхон бууж байх юм.
Энэ таталцлын хууль аймар алдаатай хууль юм шиг байлээшд :-p
Нэг бурхан орондоо засцан гэсэн хахаха
Post a Comment