Saturday, January 24, 2009

Санасан

Санасан, чамайгаа би санасан
Сар жил, өдөр хоногуудийг тоолон санасан
Зүрхэндээ харуусал тээн
Зүүдэндээ зүсийг чинь хайж
Зүйргүй ихээр санасан чамайгаа би
Итгэлээ өгөн, ирээдүйгээ даатган
Инээмсгэлэлээ гээн, гээн
Ихийн ихээр санасан чамайгаа
"Хүрээд ир" гэсэн хоёрхон үгийг
Хүлээж цөхөртлөө санасан...

7 comments:

A.Амарсайхан said...

Нэгэн бодлын санах бас гоё шүү. Бага байхдаа алба шиг морь унана гэж хөдөө явчихаад, гэрээ бэтгэртлээ санадаг. Санаж санаж уулзахаараа ээж аав хоёртоо, дүү нартаа хичнээн их хайртайгаа мэдэрдэг байж.
Сүүлд ханиасаа хол сурч, иртэл, хань минь зөрөөд бас л сурахаар явж дахиад л баахан санаж байж дээ.

Мөнхбаатар said...

Нэг нь санаж нөгөө нь хүлээлгэж.
Нэг нэгнийгээ санаж хүлээлгэж.
Өөд өөдөөсөө тэмүүлэвч
Өөр өөрийнхөөрөө зүтгэх
Нийтээрээ бүгд ганцаардаж
Нэлэнхүйдээ бүгд нэг нэгнээ санах
Нийцэл зохицол нь яачихсан хорвоо вэ?

Болорхон said...

Санахын жаргал гэж байдаг даа. Санах гэдэг хүссэнээрээ дураараа хийж чадах ганц зүйл минь болохоор бүтээгүй ч гэсэн санаж зүрхээ шархируулж элгээ эгшээх шиг сайханыг би мэдрээгүй ээ. кккк Найздаа амжилт шүү.

Uunee said...

Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
гэж сайхан шүлэг байдаг даа.

Сайн уу, Оюунаа юу байна даа. Ойрд зочилсонгүй. Асуух юун, блогоор чинь зочиллоо. Арвин бичлэгтэй, ахиухан сонинтой байх шиш харагдаж байна шүү.

БОРОО said...

Санахдаа би
Хил хязгааргүй оронзайд
Цаг хугацаагүй шаналдаг
Хэн ч мэдэхгүй тэр харууслын дунд
Хэсэгтээ там шиг дүрэлздэг

би блогспот шүлгийн биш ийм блог нээсэн шүү. Гантулга байнаа ккк

Anonymous said...

Мундаг хүүхэн шүү..буугаад
мордлоо танайхаар

Болжмор

С. ГАНЧИМЭГ said...

Санахын жаргал аа гэж...
Б.Лхагвасүрэн гуайн ийт шүлгийн мөр санагдчихлаа.
Үгүйлэн үгүйлэн санахад
Үнссэн минь цөөдсөн санагдана.
Эргэн эргэн бодоход
Эрхлүүлсэн минь багадсан бодогдоно...