Нээх сайхан хайрлахсан
Нээх сайхан хайрлуулахсан
Нимгэн хувцастай хамтдаа зугаалж
Нүд юуг чинь баясгахсан
Нээх сайхан үнсэхсэн
Нээх сайхан үнсүүлэхсэн
Нэрээр минь дуудаад
Надад эрхлэхийг чинь харахсан
Ухаан алдталаа дурлахсан
Учиргүй ихээр дурлуулахсан
Урд хойно чинь эргэлдэн
Уяхан биеээ гайхуулахсан
Зүгээр л ганцхан удаа үнсүүлэхсэн
Зүрхээ амьд эсэхийг мэдрэхсэн
Янаг дурлалын балыг дахин дахин амтлахсан
Янагш олон олон жилийг дурлал хайраар мялаахсан
6 comments:
Хайрлахсан даа, чамайг хайрлахсан, Харанхуй шөнийн зүүдийг гийгүүлэн ирээч,
Уулзахсан даа, чамтайгаа уулзахсан
Учрал хайрын дуу аялан ирээч.
гэнэтхэн ийм мөрүүд санаанд орчлоо.
Санааширсан чюм шиг мөрөөдсөн ч юм шиг гоё бичжээ. Санан санан санааширах ч бас сайхан даа...
dajgui shuleg yumaa.
neeree l neg ih sanaashirsan yum
Goyo shuleg baina. Temdegleliin devtertee huulaad avchihlaa. Tatgalzahguim baigaa biz dee?
Чи шүлэгнүүдээ өөр сайтуудад тавьж үзсэн үү? Эсвэл сонингуудад? Ер нь зоригтой байхад илүүдэхгүй шүү
Гуйж мєргєєд ч болов, Бурхан танаас хїсье!
Гунигаан тайлтал нэг їнсэлдэхсэн
Гудамжинд єдрєєр, эсвэл шєнє дєлєєр . . .
Гудайх оддын дор євс ногоон дээр . . .
Хоёулахнаа орон дотроо . . .
Хотод їймсэн Европын гудамжнаа . . .
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд . . .
Алтан говийн элсэн дээр . . .
Америкийн шигїї хороололд . . .
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр дороо орон їнсэлдэж л буй!
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бїжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бїлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгїй, уруулын будаггїй
Шанхныхаа їсийг илбэхийн чєлєєгїй
Їнсэлдэхсэн . . .
Яруу найрагч Ц.Хулангийн дээрх мөрүүдийг энд оруулмаар санагдлаа.
Post a Comment