Орчлон хорвоо тэр чигтээ
Олиггүй хүсэлд бялуурсан шиг
Онгон биеийн минь судас
Оргилдоо хүртэл лугшиж
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ мэдэн дэлдчээд
Танхилхан биеийн минь хүслийг
Тартагт нь тултал бадраагаад
Энгэрт тань хацараа наагаад
Эрхэлж нялхамсч уйлмаар
Эр биенд тань тэмүүлж
Эрээгүй хүслээ хангамаар
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ мэдэн дэлдчээд
Тэнэгхэн миний биейиг
Тамирдуулж шаналган зовоогоод
Хүдэр чийрэг биенд тань
Хүрэлцэж хайрыг мэдэрмээр
Хүүхэн хонгор бие минь
Хүслийн цалманд чирэгдээтэй
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ мэдэн довтолгоод
Тэргэл сартай шөнөөр
Тэнгэрийн од тоолоостой
Галзуу янаглалын элчинд
Гарийн минь алга хөлрөөстэй
Гал халуун биенд чинь
Ганган бие минь шатаастай
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ мэдэн эзэмдээд
Тэнэгхэн намайг эндээс нь
Тамын оронд илгээхнээ
Янагийн халуун тачаалд
Ягаахан уруул минь шунаастай
Ялдам чинийхээ хөнжилд
Янзган бие минь нүцгэрээстэй
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ бартал эзэмдээд
Тэмдэгрэх үүрийн гэгээгээр
Тамирдан бие минь сулидаастай
Хүсэл хясалын зааг дээр
Хүүхэн бие минь нялхарч
Хүсээд ч ирдэггүй жаргалыг
Хэгжүүн зүүдэндээ нуучихаад
Хөнжилдөө ганцаар хөлөрч
Хүсэлдээ ганцаар бялуурч
Тийм нэгэн галзууралд
Тэнэгхэн бие ээ тушаая даа
2 comments:
Яагаад ч юм би түүнийг хүлээхээ больчихож
Ягаахан уруул, халуухан биеийг нь хүсэхээ больчихож
Чичирсэн гараар бэлхүүсийг минь тэврэхэд хайрдаг болчихож
Чимэггүй үгсээр сэтгэлийг минь хуурахад айдаг болчихож ...
/хи хи хи/
Оюунаадаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.
Post a Comment