Saturday, January 24, 2009

Санасан

Санасан, чамайгаа би санасан
Сар жил, өдөр хоногуудийг тоолон санасан
Зүрхэндээ харуусал тээн
Зүүдэндээ зүсийг чинь хайж
Зүйргүй ихээр санасан чамайгаа би
Итгэлээ өгөн, ирээдүйгээ даатган
Инээмсгэлэлээ гээн, гээн
Ихийн ихээр санасан чамайгаа
"Хүрээд ир" гэсэн хоёрхон үгийг
Хүлээж цөхөртлөө санасан...

Sunday, January 18, 2009

Энд хүрээд...

Чиний тухай бодлууд
Залхаж байна
Чимээгүй шөнийн хүслүүд
Зугтаамаар байна
Аль эртний дурсамжууд
Арилгамаар байна
Уул овоо шиг зорилгууд
Устгамаар байна
Унтаад босоод ирэхдээ
Энд биш тэнд
Урд өмнөх дурсамжгүй
Эгэл биш энгийн
Эрээгүй, цээргүй
Элдэв хачин бодлууд
Энд хүрээд... энд хүрээд......