Friday, December 25, 2009

*******

Хариндаа харина гэсээр хэдэн ч намрийг үзэв дээ
Харийн нутгийн хатууг хичнээн ч удаа зүхэх вэ дээ
Дасаж дотноссон нутагтаа охин нь одоо л буцая даа
Дал гарсан ээжийнхээ далай шиг хайранд нялхарая даа
Хүсэж тэмүүлсэн хайртайгаа хүний нутагт уулзахгүй нь дээ
Хүлээж цөхөрсөн сэтгэлийг тань хүрч очоод л аргадая даа