Thursday, August 28, 2008

******

Гудамжны бүдэг гэрэлд бодол тээн алхахдаа
Галзуу юм шиг дурлалд минь ганцаардал буйг мэдэрлээ
Ийм ойрхон хэрнээ тийм алсын сэтгэлийг
Эмзэг ариухан хайр минь чи яаж ч ойлгох билээ
Ганцхан алхмын цаана миний амьдрал бий
Гараас минь чи хөтөлсөн ч хөл минь тэнд бэдэрч буй
Сэтгэл минь чамд татагдсан ч итгэл минь тэнд төөрч
Сэвгүй ариухан хайрыг хаанаас ч олохгүйгээ мэдэрлээ

2 comments:

tumee 33 said...

Shuleg unshmaar uedee tanaihaar orj irdeg bolson shuu^^

ZAYA said...

Шүлгийг чинь уншихаар өөрийгөө даруу, дарж бичсэн байх юм.
Бодит амьдрал дээр "би" арай өөр байх бизээ.
Амжилт хүсье.