Wednesday, September 10, 2008

Галзуу галзуу Галзуу галзуу

Галзуу эмгэн над дээр ирсэн
Гартаа барьсан жүнзнээс нь
Галзуу юм шиг залгилсан

Галзуу залуу над дээр ирсэн
Гартаа барьсан сарнайг нь аваад
Галзуу юм шиг би түүнд дурласан

Галзуу хүүхэн над дээр ирсэн
Гарт нь харин чинжаал байсан
Галзуу юм шиг би түүнээс зугтсан

Галзуу хүүхэд над дээр ирсэн
Гар нь тэр чигтэй цустай байсан
Галзуу юм шиг би ганцаар чанга инээсэн

Галзуу галзуу галзуу галзуу
Галзуурахад надад яг ганц бадаг дутаад байна

2 comments:

xvv said...

Яагаав дээ бүсгүй?

Мөнхбаатар said...

Ганцхан ганцхан ганцхан ганцхан

Ганцхан удаа тэр гудамжаар ганцаараа явж үзсэн
Ганцхан удаа тэгэхэд ганцаархнаа гэдгээ мэдсэн
Ганцхан удаа тэгэхэд галзуурах шахсандаа гайхсан
Ганцхан тэр удаад л галзуурахад бэлэн байсан
Ганцхан бадаг дутсанаас болоод ганц удаа галзуурах боломжоо алдсан :P