Saturday, October 25, 2008

Өнөөдөртөө уусаж шингэмээр байна

Би
Ертөнцийн харанхуйгаас тасарч
Ер бусын алсад одмоор байна
Ёрын муухай бодлуудаасаа салж
Ёроолгүй гүнд шумбамаар байна
Өнөө мараашийн тухай
Өчүүхэн бодлуудаасаа салаад
Өнө мөнхөд мартагдаад
Өнөөдөртөө уусаж шингэмээр байна

2 comments:

Soronzon said...

Яруу найрагчид та нар минь
Яагаад л "гэгээн алсад одох" гээд байна даа???

Мөнхбаатар said...

Тэгмээр байна ингэмээр байна.
Тэгэхдээ тэгэх минь ингэх минь боломжгүй.
Тэр тусмаа сайхан.

Соронзон: Гэгээн алс гэдэг гэрээ санадаг юм байлгүй дээ :)