Monday, November 17, 2008

Дракулатай юу яадаг юм даа

Шөнө дунд шүлэг нойронд минь
Хүйт дааж айдас дагуулсан
Хүсэл бадрааж сэрэл өдөөсөн
Аймшиг дагуулж арьс барзайлгасан
Алдарт өнөө Дракула
Хөнжилд минь шургаж
Хүзүүнээс минь хөл хүртэл
Хүйтэн үнсэлтээр намайг сэрээлээ
Айсан хэдий ч чамайг алдмааргүй
Хүйтэн хэдий ч хөнжлөө нөмөрмөөргүй
Ар нуруугаар минь тас тэврээд
Аймшигт илдээрээ хичнээн бүлсэн ч
Айгаагүй ээ би ердөө ч айгаагүй
Ахиад ахиад гэж хашигчмаар санагдсан
Аймшгийн тэр ертөнц рүү чинь
Араас чинь дагаад явмаар санагдсан
Хүйтэн амьсгалаар хичнээн төөнөсөн ч
Хүслийн гал минь унтраагүй ээ
Хүний энэхэн ертөнцөөс тэгэхэд л
Хүүрээ аваад зайлмаар санагдсан (lol)

5 comments:

Cаарал said...

Яруу найргийн ертөнцөд шинэчлэл хийсэн шүлэг болжээ.

Javkhlan said...

saak boljee.

Болорхон said...

аа аа үү үү... зүүдээ хуваалцсанд thanks шүү.

Pearle Deppsu said...

би бодлоо л доо. ингэж болох болов уу. би зүүдэндээ Johnny Depp-г захиалмаар байна.

Anonymous said...

Их л Gothic-оор юу яасан байна даа.. Гоё бичиж, балиар таалагдав..