Thursday, December 11, 2008

Хяслант шөнө

Өрөөнд анир чимээгүй
Өөдөөс минь хэн ч ширтэхгүй
Өөрөө өөртэйгөө ярилцан суух
Өөрөөс минь өөр хэн ч үгүй
Тасалгаанд таг харанхуй
Танил дуугаар хэн ч аргадахгүй
Тархи толгойтоогоо өрсөлдөн тэмцэх
Таагүй сэрлээс өөр зовлонгүй
Хөнжилд хөв хүйтэн
Халуун цээжиндээ хэн ч тэврэхгүй
Хамаг биеээ хураан хэвтэх
Хүмүүн биенээс өөр ханьгүй
Сэтгэл алсын алсад
Сэрэл мэдрэмж дээд цэгт
Шунал тачаал гал халуун
Шуламын хяслант Шөнө чи дахиад л ...

16 comments:

Anonymous said...

tiim baina sh dee, amanjinka gej uhna shig l tend ergeed hun tooruuleed, ha ha

Pearle Deppsu said...

дэрлэх дуртай мөрөө дэрлээд
тэврэх дуртай цээжээ тэврээд
тэрнийхээ л дэргэд унтах сайхан тээ?

халуун илч нь биеийг төөнөхөд
харанхуй хүйтэн шөнийг
халшрахгүй туулна даа харин ч нэг.

A.Амарсайхан said...

Сайн бичжээ. Хэзээ ч юм, ийм шөнүүдийг үдэж байлуу, үгүй ч билүү.

Bum said...

zarimdaa iim shunu jargal baidag. Hunii setgelee gej

Ганаа_бж said...

Merry Christmas, Oyunaa duu mini. Saihan bayarlaarai

Soronzon said...

Оюунаадаа Зул сарын мэнд хүргэе ээ.
Сайхан баярлаарай.

Мөнхбаатар said...

"Хяслант шөнө" ба "Христмасын мэндчилгээ"
=))

clouds said...

this too will pass... Happy Holidays !

Chepak said...

A Happy New Year
Saihan bayarlaarai

arsun said...

Шинэ оны мэнд хүргэе.

Болорхон said...

Шинэ жилийн мэнд хүргъе Оюунаа, сайхан баярлаарай. Шинэ онд олон олон шинэ уран бүтээл тэрлээрэй.

Soronzon said...

Шинэ оны мэнд хүргэе.
Сайхан баярлаарай.

anjigai said...

Шинэ жилийн мэнд хүргэе.

J. Saruultuya said...

Шинэ оны мэнд хүргэе!

tumee 33 said...

Shine onii mend ee!

Confidence of Youth said...

Hey, Chi Conn-s yumuu? Bi bas Connecticut-d bsan sh dee. Connecticut goy muj shuu, haaya utaand ugaartaj, uram hugarahaar sain heden naizuudaa sanan dursaj uguileh yumdaa hoorhii.