Saturday, February 14, 2009

Ааваа дурсахуй

Утас дуугарч монголоос эгч минь залгаж байна. Хол ойрийн сонин хачин, тэрний тэр ингэсэн гэнэ, энэний энэ ингээд гээд элдэв дээдийн хов жив хамаж ярьсаар яриа ч дуусах тийшээ хандаж эгч маань нэг хэсэг чимээгүй байснаа Аавыг нас барсны дөнгөж дараахан нь гартаа нэгэн зүйл тас атгасан байхыг нь олсон. Тэр нь арван мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байсан гэж аажуухан хэлээд чи яагаав анх удаа мөнгө өгч явуулаад хэсгээр нь жижиг сажиг өрөө дараад аавд нэг хэдэн төгрөг өгөөрэй гэсэн дээ тэгэхэд би охин чинь явуулсан шүү амттай юм авч идээрэй гэж байна гээд аавд арван мянган төгрөг өгсөн юм... ингээд болоо Өчнөөн хоног өөрөөсөө хүртэл нууж явсан үнэн өнөөдөр зүгээр л зүрхнээс минь, сэтгэлээс минь сад тавин урсах шиг би уйллаа, уйлаад л уйлаад л ...уйлах л юм бол үнэн болох гээд байсан тэр бүхэн өнөөдөр ингэж биелэлээ оллоо... тиймээ энэ бол үнэн.

Аавыгаа тэнгэрт одсон гэдгийг би өөрөөсөө нуусан, бас тэр үнэнд итгэхээс эвтэйхэн зугтаасан... гэхдээ л энэ бол үнэн хаашаа ч зугтаашгүй, хаана ч нуугдашгүй үнэн!!!

Аавтай дурсамжууд ар араасаа хөвөрсөөр би уйлсаар л… Хожимдож ирсэн харамсал харуусал минь нулимастай минь хамт урсан гарсаар....

Нэг хоёрдугаар ангид ортлоо ээж та хоёрынхоо өвөрт унтчихаад өглөө босоход та минь орон дотроо ээжийн аяглаж өгсөн цайнд боорцог дэвтээгээд идэж байдагсан. Эрх хэнз охин чинь суган доогуур чинь толгойгоо цухуйлгаад аягтай цайнаас чинь дэвтсэн боорцогнуудыг нь шүүрч идчихээд буцаад унтдагсан. Одоо бодоход та минь өөрөө идэх гэж биш охиндоо л гэж тэр боорцогнуудыг цайндаа дэвтээн сэрэхийг минь хүлээн байдаг байсан биз.

Хүүхдийн баяр, наадам, шинэ жил болгоноор авчирдаг амттан болгон тань одоо идэж байгаа ямарч амттаныг гүйцэхгүй тийм сайхан амттай байдаг байж. Тэдгээрээс ч илүү өдөр бүхэн шахуу иддэг байсан хуйхалсан толгой, шийр ямар сайхан амттай байсан юм бэ дээ. Та минь уурын зууханд галч хийдэг байсан, өглөө болгон ажлаа тарж ирэхдээ ажил дээрээ хуйхлаад бэлэн болгоцон толгой шийр авч ирдэг байж билээ. Тэрийг нь ээж минь угааж цэвэрлээд өдөржингөө гал дээр чанаад орой нь ах эгч нартайгаа би тэрийг нь, чи энийг нь гээд л булаацалдан иддэг байсан минь юу юунаас ч илүү жаргал байж.

Есдүгээр ангиа төгсдөг жил аав минь хөдөө гарч амьдрахаар шийдэж хэдэн үхэр хонь худалдаж аваад аймгийн төвөөс нүүж билээ. Тэгэхэд би учиргүй тунирхан хамгийнхаа бага охиныг ядаж аравдугаар ангийг нь төгсөхийг хүлээсэнгүй надад хайргүйдээ л ингэлээ гэж хамаг байдгаараа гомдож тэр чинээгээрээ таньдаа хатуу үг хэлж байж билээ. Үнэндээ аав минь тэтгэвэрийнхээ цөөхөн хэдэн төгрөгөн дээрээ нэмэр болох гэж, охиноо олны нүдэнд сайхан явуулах гэж л энэ бүхнийг шийдснийг жилийн дараа ямааныхаа ноолуурыг тушаагаад олсон мөнгөөр нь тансаглаж байхдаа л ухаарч билээ.

Тэнэгхэн явж дээ охин чинь үнэхээр тэнэгхэн явж ухаараад ч эргэж дурсаад ч танийгаа мөнх л юм шиг санаж явж.

Аравдугаар ангиа төгсөөд конкурсэнд бэлдээд ахындаа ганцаараа байхад минь аав минь хөдөөнөөс ирж надтай конкурс дуустал хамт байсансан. Эхний шалгалтаа өгөхөөр өглөө эрт гарахдаа аавдаа та очсоны хэрэггүй ээ өдөржингөө юм болно тэгээд ч би таньтай хамт байхгүй уулзаж чадахгүй юм чинь та гадаа юу хийж суухав гэж захих загинах хослуулан хэлж хэлж явсан. Шалгалтаа өгчихөөд хариуг нь хүлээн ангиас гаралгүй цонхон дээр хамгийн сайн хоёр найзтайгаа дохио зангаагаар ярилцан зогсож байхад охиныхоо үгэнд ордог мундаг аав минь нялх хүүхэд шиг сэтгэл нь догдлон цонхны доор хоёр найзтай минь хуйвалдаад өдөржин нуугдаж охиноо хүлээн суусныг тэнэгхэн охин чинь дараа л мэдсэн тэр үед мэдэх ёстой байсан ч тэгээгүй. Эхнийхээ шалгалтанд өндөр оноо авч бөөн баяр гарч ирсэн охин чинь танийгаа сая л ирсэн юм шиг санан та энд юу хийж яваа юм гэртээ очоод байж бай гэж хэлчихээд найз охидоо даган оройжин дэмий тэнэж байгаад ирэхэд та минь охиноо шагнах гэж өдөржин өвөртөлж явсан шоколадаа шалчийтал нь хайлуулж өвөртлөөд хүлээж байсансан. Хайраа, халамжаа, охиноо гэж бахархсан сэтгэлээ шингээн шингээн хадгалсан тэр амттанг тэгэхэд тэнэг охин чинь хайлаад ямар сонин амттай болцон шоколад вэ гэж голон голон идсэн .... таньдаа ч өгөөгүй .... одоо тэр цаг ирдэг бол .... иргээд цаг хугацааг эргүүлж болдог бол...

Их сургуулийн долоохон ширхэг хуваарь дээр өрсөлдөөд хамар дээгүүрээ таслуулан хуваарьгүй хоцорсон охиноо усан бороонд өдөржин даган шалгалтын хариуг хүлээж суусан аав бид хоёрын ээлж болж өөр бусад сургуулийн сул хуваарь горидон шалгалтын комиссынхон дээр ороход тэд хоорондоо ярилцан - энэ охин чинь суурь шалгалтан дээрээ өндөр оноо авсан хүүхэд байна. Буриадын ХАА-н дээд сургуулийн нягтлангийн ангийн нэг хуваарийг өгчих үү гэлцэхэд комиссын дарга нь аавыг минь танимхайран өө Пүрэвээ гуай танай охин юм уу та хоёр Төрийн сангийн зээлээр сурч болох сургуульд орсон нь дээр байхаа даа гээд шууд л ХҮДС-ын Ня-Бо гийн ангийн хувиар хүчээр шахуу өгөөд гаргаж билээ. Тэгэхэд би аавдаа бас л тунин та бид хоёрыг энэ хүмүүс ядуу гэж бодоод энэ хувиарыг өгчихлөө, танийг хараад л ингэлээ би ганцаараа орох байсан юм, би тэр Буриадын сургуулийн хуваарийг авч гадаад явах байсын гэж байдаг уураа гаргаж байсан. Ямархан тэнэг яваа вэ дээ охин чинь. (Хоёр жилийн дараа тэр Буриадын сургуульд явсан хүүхдүүд хоёр улсын хооронд хийсэн гэрээ хүчингүй болсон нэрийдлээр сургуульгүй болон буцаж ирцгээсэн дээ.)

Дөрвөн жил дээд сургуулийн мундаг оюутан болсон мулгуу охин чинь зун болгон таньдаа эрхэлж, илүү гэр бариулан хааны эрх гүнж шиг л энийг ч иднэ тэрийг ч өмсөнө гэж танийгаа долоо хоног бүр сүү тараг хотруу зөөлгөн бүүр сүүлдээ зусаж байгаа газар чинь модгүй усгүй муухай газар байна очихгүй гэж хүртэл тэнэгтэж байсан байх юм. Хөөрхий аав минь чаддаг байсан бол бараг л надад зориулж ус урсгаж мод тарихад бэлэн байсан даа.

Дээд сургуулиа төгсөөд л ажилд орсон охин чинь танийгаа мундагдан төвд орж ирэхгүй бол хүнтэй суулаа гэж айлган байж хөдөөнөөс оруулж ирсэн. Аав минь та миний үгэнд орсон байхад харин тэнэг охин чинь хэлсэндээ хүрээгүй ээ. Хөөрхий аав танийгаа орхиод л хүний хүн дагаад гэрээсээ явсан. Байнга л завгүй их ажилтай байснаа гайхан бараг худалч хүнд аравхан алхамын зайтай байгаа гэртээ сардаа ганц удаа очиход минь аав минь учиргүй хөл хөөрцөг болон - Алив ажил ихтэй ядарсан байлгүй миний охинд дуртай хоолыг нь хийж өг гэж ээжийг сандарган, би гэдэг хүн ингэх л ёстой юм шиг идэж ууж аваад л явдагсан.

Нэг л өдөр охин нь Амерк гэдэг мөрөөдлийн орон луу сурахаар явах болж, сургуульд сурна, тэгээд хажуугаар нь ажил хийгээд зөндөө мөнгөтэй болоод ирнэ гээд л танийхаа амин зуулга болсон тэтгэвэрийг 6 сараар нь зээл аваад нисэн одсон. Аав минь та нилээн хүнд өвчтэй байсан ч охиноо ийм сайхан газарлуу явж байхад заавал онгоцны буудал дээрээс гаргаж өгнө гэсээр гаргаж өгсөн. Тэр үед охин чинь нэг л их сэтгэл нь догдолсон хүн танийхаа аяглаж өгсөн сүүг бүгдийг нь уучихаад дахиад уулзахгүй ч байж магад гэж хэлэхэд чинь нөгөө л загинадагаараа загинаж намайг иртэл хүлээж байна шүү гэж тушаалаа буулгачихаад явж билээ.

Дөрвөн сарын дараа ах минь утасаар яриад танийг минь тэнгэрт одсныг хэлэхэд юм л бол усан нүдэлж байдаг уяхан охин чинь уйлаагүй зүгээр л худлаа гэж бодсон, ах маань намайг ухаажиж том хүн болоосой гэсэндээ айлгаж байна гэж л бодсон... зүгээр л итгэхийг хүсээгүйдээ охин чинь уйлаагүй ... харин өнөөдөр... өнөөдөр охин чинь үнэнд эрхгүй сөгдлөө, бас танийхаа өмнө түмэнтэй уучлалт хүсэвч хожимджээ гэдгээ ухаарлаа...

Охиноо ажил хийгээд гэртээ мөнгө явуулсанд аав минь сэтгэл нь амарч дээ, хүнд өвчинтэй жил шахам тэмцэхдээ та минь охиноосоо юу ч хүсээгүйгээр барахгүй өөрийн сүүлчийн зоосоо хүртэл зориулан, охиноо амьдралийн замд нь баттай хөтөлж оруулчихаад өөрөө эх нутгийнхаа зөөлөн хөрсөнд шингэн оджээ. Охиных нь явуулсан тэр л арван мянган төгрөг охинтойгоо холбогдох суулчийн горидлогийг төрүүлж байсан ч юм уу, аль эсвэл охиныхоо хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгийг үрэхгүй гэсэндээ ч юм уу та минь түүнийг гартаа тас атгасан байж ....

Аавтай дурсамжууд ар араасаа хөвөрсөөр танийгаа баярлуулж байснаасаа илүү гомдоож, хүлээлгэж, уурлуулж байсан нь их юм даа. Нутагтаа очиход аав минь байхгүй гэж бодоход буцмааргүй...

Ааваа та охиныхоо хүсэл бүхнийг биелүүлдэг байсан ш дээ, яагаад “Охиноо хүлээгээрэй!” гэсэн энэ л хүсэлтийг минь биелүүлсэнгүй вэ!

Хүсэл бүхнийг биелүүлэгч аав минь та одоо дэргэд байхгүй, хэн миний хүслийг биелүүлэх билээ? Охинд чинь зөндөө хүсэл байна… Таньдаа 6 сар битгий хэл 6 жилийн чинь тэтгэвэрийг өгмөөр байна. Таньтайгаа үргэлж хамдтаа байж хүссэн амттанг чинь авч өгмөөр байна. Танийгаа яг л энд асарч байгаа настан шигээ гар дээрээ өргөн асарч халамжилмаар байна.

Эргүүлж болохгүй цаг хугацааны эргүүлэгт

Эцгийн сайхан хайрыг тань би гээчихэж

Энэхэн бие ээ элээж хичнээн гуйгаад ч

Эргэж ирэхгүйгээр та минь холын холд явчихаж

Буцаад очиход минь та минь үгүй ч

Буянтай нутгийнхаа халуухан хэвлийд

Булбарай охиныхоо ухаан санаанд

Бурханлиг эрхэм сургааль үгсээрээ

Сар жилээр үргэлжид холбоотой оршино

Эргээд очиход минь та минь байхгүй ч

Эх нутгийнхаа зөөлөн хэвлийд

Энхрий охиныхоо зүрх сэтгэлд

Эгнэшгүй сайхан хайраараа

Мөнхийн мөнхөд үүрд хамт байна

30 comments:

Soronzon said...

Сэтгэл хөдөлгөсөн сайхан дурсамж байна. Олон жилийн өмнө бурхан болсон муу аав минь босоод ирэх шиг л боллоо...
Харамсал, ухаарал хосолсон гэгээн гунигтай бичлэгийг тань уншаад сэтгэлээ онгойтол уйлж авлаа. Нээрээ, би ойрд уйлаагүй юм байна шүү.
Чиний төлөө сэтгэлээ үйж, дэвсэж явсан сайхан аавтай хүн юмаа чи.
Нандин эрдэнэ болсон ганц охиндоо ийм л аав нь болохсон.
Баярлалаа, Оюунаа

oyunaa said...

Tanid bayarllaa, ta sain aav shuu dee.

Arsun said...

Saihan dursamj, Chinii aawaa dursaj bichseniig deer uyed unshij baisan sanagdana. Mash saihan bichleg,bayarlalaa.

Ганзо said...

Уншаад сэтгэл ихэд хөдлөв. Таны аав сайхан хүн байжээ.

Pearle Deppsu said...

миний амьдралын хамгийн сайхан мөч аавтайгаа хамт байсан үеүд

БОРОО said...

Аав гэдэг хүн зүгээр л байж байхдаа уул шиг нөмөртэй байдаг юм шүү. Би ч гэсэн сайн аав болох гээд мэрийгээд хүү минь надаар бахархдаг болоосой гэж мөрөөдөж, зүтгэж явна даа.

Болорхон said...

Oyunaa, naiz ni zondoo yilla... Odoo l myy aaviiga amid bgaad ni baga ch boltygai yhaantai baihsan l gej hicheehim. Aav chin chamtai hamt baiga, odoo ch chamaig harj bga minii ohin sain yavna daa geed setgel ni amar baiga... Эргээд очиход та минь байхгүй ч Эх нутгийнхаа зөөлөн хэвлийдЭнхрий охиныхоо зүрх сэтгэлд Эгнэшгүй сайхан хайраараа Мөнхийн мөнхөд үүрд хамт байна ãýæ chi helsen sh dee.

Anonymous said...

saikhan ni saikhan bichjee. uilsan. Gekhdee chi ter yed ooriinkhooroo khyykhdeeree amidarch baisan chini aabd tani ikh taalagddag baisan baih. hervee dandaa aabiigaa khalamjlaad baibal aabd chini oort ni sonin baih baisan bolob uu. gej zygeer l bodloo. Bodson bodloo l bichlee. taalagdakhgyi baibal uuchlaarai.
Khyndetgesen: Gspeed

oyunaa said...

Arsun ahad bayarllaa, bi blogoo dongoj neegeed ter tuhai bichij bsan hamgiin ankhnii bichlegt maani bsniig unshsan bh
Ganzo huuhed buriin aavuud huuhed burtee l saihan daa, chamd ch bas bayarllaa
Deppsy miniih ch bas...
BOROO chi sain hani yum shig sanagdsan tiim bolohoor bas sain aav baij chadna aa
Bolorhon naiz ni zarimdaa hamgiin tom egchdee ataardgiin eej aavtaigaa hamt otlood l, zaluuhan aav eejtei naizuudaa haraad iim saihan zaluuhan eej aavtai bsan bol goe oo ch gej boddog ue blaa, gehdee tsag hugatsaag ashiglaj chadval hezee ch bagadahgui ee bgaa deer ni bayarluulj yavaarai minii naiz. Neeree chinii blogruu oroh geed l orj chadahgui uym yaval orj boloh ve?
Anonymous Gspeed chinii zov shuu, chamd bayarllaa

SANASER said...

Янзтай бичжээ.
Хөөрхий муу аавтайгаа утсаар нэг ярья байз.

soulmate said...

уйлчихлаа
яг л миний аав шиг санагдаад
авсан нь дэндүү и, харин өгсөн нь хэр билээ гэж бодогдлоо
аав минь үгүй болчихвол бас яанаа гэж айдас төрлөө. анх удаагаа...

баярлалаа сайхан дурсамжаа хуваалцсанд

Anonymous said...

óéëàí óéëàí óíøëàà.ñýòãýëä íýã ë èõ ç¿éëèéã áîäîãäóóëæ îðõèëîî. ÷àìë áàÿðëàëàà. ýìýýë äýýð óðãàñàí óóë àòëàà ýëãýíä ÷èíü áàãòñàí òîëãîä ýð õ¿íèéã õàéðëàæ ÿâààðàé

Anonymous said...

Ñàéí áàéíà óó, Îþóíàà. Ñàéõàí ÷ áè÷èæ, ñàéõàí ÷ ààâ þì. Íàäàä áàñ àäèë þì òîõèîëäñîí áîëîõîîð èõ ÷ ýìçýã îéðõîí õ¿ëýýæ àâ÷ áàéõ øèã áàéíà. Íýã õýñýãòýý ë õààëãàà ò¿ãæýýä ñóóëàà. Àæèëò õ¿÷üå. Áè÷ýýä áàéãààðàé.
Ç¿¿ä÷èí.

Stranger said...

:'(

byambaa said...

aaviigaa sanachalaa. bi bas dandaa gomdoodog ni, gomdoohguig hicheenee...

Galzuudleo said...

эргүүлж болохгүй цаг хугацаа гэж ... гоё бичжээ

book said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

ss_gogo said...

сайн уу найз минь сэтгэл уярааж сувд унагаасан дурсамж байна аа
хэний ч өмнө ямар ч хүн байж болно
хэтэрхий хайртай үрсдээ л сайн аав байхсан

Nini said...

Чиний энэ гэрт ердөө ирж байгаагүй юм байна. Сайхан дурсамж байна аа. Би ч аавын эрх охин байлаа. Аав минь даанч эрт охиноо тэнэгхэн охин байхад явчихсан даа.

Оогий said...

Аавдаа эрхлэж, аавдаа туниж ... гээд л энэ бол хэн болгонд олдохгүй хамгийн сайхан, хамгийн үнэтэй бэлэг. Аав ээжтэйгээ хамт том болтолоо байна гэдэг хамгийн азтай хувь зохиол.

Миний хувьд ааваа, ээжээ гэдэг танил биш болоод, хэлэхэд эвлэж өгөхгүй болоод удаж байна даа

Гэхдээ тэдэнтэйгээ байсан бүхий л дурсамжууд минь тодоос тод байдаг ой ухаанд минь. Тэднийгээ зүрх сэтгэлдээ хайрлаад, зүүдэндээ биелүүлж хараад явах нь бодит үнэн юм даа. Аав ээждээ хайртай зөндөө их хайртай

Myrlin said...

Уншлаа, зүгээр л юу ч хэлмээргүй байнам...

Munkhzul said...

үнэхээр сайхан бичжээ.

eebee said...

Saihan ilen dalangyi bichjee. Setgeliin hatuujiltai ohino bainaa, manai ouynaa

Гантулга said...

Сайхан дурсамж бичжээ...

nara said...

Sain bna uu?ul tanih busgui mini.chinii aavin tuhai bsen zuiliig unshaad l hichneen ih uilsanaa medehgui l bna...genet ene site ruu orood l ene bichlegiig unshlaa.burhan mini tsag hugatsag erguulj boldog bol aavaaraa uduulj bsan ter ugluug butsaahsan.bi hunii gazart odoogoos 7-n jiliin umnu bhad hairt aav mini ungursun..hun haramsaad bardaggui yum bnaaa.hezee ch aaviga bitgii mart urgelj hajuud chini ter hun amidarch bga shuu..gashuun nulims hatsar dagan urssaar l bna.naizaa amjilt husie!!!

Anonymous said...

ёстой сэтгэл хөдөлгөм бичжээ.. өөрийнхөө нулмисыг даанч барьж чадсангүй эээ... хэрвээ миний аав намайг ухаан ортол цуг байсансан бол би бас л чам шиг сайхан дурсамжтай байхсан... үүнийг уншаад нэг талаараа чамд дэндүү их атаархаж суулаа. чи үнэхээр уул шиг нөмөртэй, сүү шиг сэтгэлтэй, тал шиг уужим сайхаи аавтай байжээ. хүүхэдтэй болвол чиний л аав шиг аав олж өгөхсөн.

nemgee said...

ёстой сэтгэл хөдөлгөм бичжээ.. өөрийнхөө нулмисыг даанч барьж чадсангүй эээ... хэрвээ миний аав намайг ухаан ортол цуг байсансан бол би бас л чам шиг сайхан дурсамжтай байхсан... үүнийг уншаад нэг талаараа чамд дэндүү их атаархаж суулаа. чи үнэхээр уул шиг нөмөртэй, сүү шиг сэтгэлтэй, тал шиг уужим сайхаи аавтай байжээ. хүүхэдтэй болвол чиний л аав шиг аав олж өгөхсөн.

Anonymous said...

Uneheer aavynhaa tuhai saikhan dursamj bichsen baina. Zunduu uillaa. Aav man ch namaig gargaj ugch bailaa. Yarih bolgond hezee ireh uu minii ohin gej asuudag bailaa. Bid naryn aavuud uneheer orchlongiin saikhan aavuud abijaa. Bayarlalaa

Тэмээчин бүсгүй said...

Yostoi goy bichjee bi aawiinhaa tuhai bichnee. Aawiigaa ih sanadiin.

Unknown said...

2020 онд 22 настай дүү нь уншлаа аав маань хажууд байгаа ч хааяаа хатуурхаж хэлсэн үгээ сая санаад дотор эвгүйрхэж байна таньд баярлалаа аавыгаа би хайрлаж явнаа