Эхийнхээ хэвлийд тайван нойрсохдоо
Энэлгэн шаналгаж зовоогоо нь үгүй ЧИ ЭР ХҮН
Энхэл доголтой замд хөл дээрээ тэнцэхдээ
Эхэр татан уйлаагүй ЧИ ЭР ХҮН
Зүггүй зангаар охидод дурлачихаад
Зүрхэндээ шаналдаг ЧИ ЭР ХҮН
Зүгээ олохгүй бүдчиж явахадаа ч
Зүрхээ чангалан зоригоо нэмдэг ЧИ ЭР ХҮН
Алдаж оносон ч, ахиж дэвшсэн ч
Анд нөхдөө аваад л гардаг ЧИ ЭР ХҮН
Алдрай бяцхан үрсээн хараад
Амрагтаа нялхардаг ЧИ ЭР ХҮН
Зүрхэндээ чи зүйргүй их хайр агуулдаг
Сэтгэлдээ чи сэвгүй нандин итгэл тээдэг
Энэ л их итгэл хайрын тань
Энгэрт нь нялхарсан БИ ЭМЭГТЭЙ ХҮН
14 comments:
Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!
Saihan shinelj baina uu? Irj baigaa uher jild olon saihan shulguud bicheerei.
Goyo shuleg bn
эрэгтэй эмэгтэй хоёр хүн чинь энэ хорвоогийн арга билэг гэж би боддог
Cain blog
Sain uu ? Followers-oo tavia andaa, Unshuushtai blog bolohoor manias ugsuuleed dagah hun zund shuu!!!
Bridgeport Connecticut гэдэг чинь миний очиж 3 хоносон газар байх чинь вэ. NY-д нэг хуралд илтгэл тавиад тэрүүгээр нэг монгол айлд зочилсон юм. Их сургуулиар нь орж үзсэн.
Goy shuleguudtei yum bna. minii blogt followers-ee nemeerei :-)
http://elbegdorj-fun.blogspot.com/
Saihan naadaarai!
Сайн уу. Бичлэгүүд чинь их таалагддаг яагаад бичлэг нэмэхгүй байнаа. Хүлээж байгаа шүү
Сайн байна уу,
Блогын баннераа солилцох уу?
marketing@tedy.mn
blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49
Яагаад бичихгүй байна?
Naiz zaluutai bolood zavgyi bolchihson uu? Yagaad shylgee bichehee baisan be? Araas chin harsaar jil boloo?
Post a Comment