Thursday, September 27, 2007

Зүгээр л намайг март

Зүгээр л намайг март
Зүрх сэтгэлээсээ хөө
Зуурдын учирал байсан гээд
Зүүд нойрноосоо арч
Саваагүй хүслийн минь золиос болж
Шаналах хэрэггүй ээ
Санаандгүй учирал байсан гээд
Санаа бодлоосоо таягд
Эгцэлж битгий над руу хараа
Эр хүний нулимастай нүдэнд
Ээрэгдэх хүсэл надад алга аа
Элдэв мөрөөдлөөсөө ч үлдэн хөө
Хоромхоны учиралд бүү хуурт аа
Хожмын амьдралдаа бүү багтаа
Зүрхээ надаар гинжлүүлэхээсээ өмнө
Зүгээр л мөрөө хөө
Алдсан алдааны чинь
Ав-гай болж би суухгүй ээ
Арчаагүй амьдралын боол болж
Айлын эхнэр би болохгүй ээ
Зүгээр л надаас яваад өг
Зүгээ хэлэлгүй арилж үз
Зөн совин чинь чамайг хуураагүй ээ
Зөрүүд намайг зүгээр л хаячих
Гэрийн чинь зайг дүүрэн болгох
Гэргий чинь болохгүй ээ
Гэнэ гэнэхэн чам дээр зочилох
Гийчин больё оо би

3 comments:

БумЭрдэнэ said...

зүгээр л намайг орхи гэж чадсан юм чинь зүрхээн өвтгөн өвтгөн зочилж очоод яахнав

ZAYA said...

Дараа нь очих юм бол эхлээд хөөх хэрэггүй байхдаа. Эрчүүд гомдомхой юм шиг байгаан. Дараа нь очихгүй бол харин олигтойхон хөөгөөрэй.

ZAYA said...

Манайхаар зочилсонд их баярлалаа. Би линклэчихлээ.