Saturday, December 8, 2007

Чи минь наддаа ирээч дээ

Амраг минь наддаа ирээч дээ
Алагхан зүрхийг минь догдлуулаач дээ
Аяншиж туйлдсан биенд минь
Амтат дарсаа зутгаач дээ
Алдрай багахан насанд минь амжиж
Аугаа хайрыг мэдрүүлээч дээ

Хонгор минь наддаа ирээч дээ
Хосгүй жаргалыг бэлэглээч дээ
Хөнжлийн минь сэжүүрийг сөхөөд
Хөнгөн гунигийг минь хийсгээч дээ
Хүүхэн хонгор биеийг минь
Хөндөж, эзэн суугаач дээ

Би чамайгаа мэдрэхийг хүсэж байна
Бие сэтгэлээ эзэмдүүлэхийг хүсэж байна
Бүлээн амьсгалд чинь дулаацахыг хүсэж байна
Бүхий л биеэрээ шатахыг хүсэж байна аа

Чи минь наддаа ирээч дээ
Чихэнд минь хүслээ шивнээч дээ…….

2 comments:

БумЭрдэнэ said...

За Оюунаагаар юу байна гэсэн чинь хайртыгаа хүсэж байгаам байнаа. Ах нь хундага барьсан үедээ шүлэг хэлэх дуртай. Сүүлчийн бадгийг харин хаа нэгтэй уншмаар шиг.

Саарал said...

Ene shulgend chine ayataihan aya hiigeed Javhlan Bayasgalan hoyoriin negeer duuluulchihval gartsaagui hit boloh yum baina.