Tuesday, September 23, 2008

*******

Намайг зүгээр л байхгүй гээд бодчих
Навчинд ч юм уу цэцгэнд ч юм уу шингэсэн гээд бодчих
Энэ хорвоод огт ирээгүй гээд бодчих
Эрхлэж туниж байсан тэр төрх минь зүгээр л зураг байсан гээд бодчих
Намайг энд огтхон ч байгаагүй ээ гээд л бодчих

******

Хэн ч биш гэж бодож байсан тэр залуугийн зүүдэнд би айлчилж
Хэтэрхий их санаж байна гэж зүрхний үгээ илгээж
Хачин их хайртайдаа гэж бодож байсан тэр залуугаас харин сураг алга
Хамаг л зүрх сэтгэлээ түүнд харамгүй зориулан харуулдсан ч
Хормын төдийд миний тухай бодлоо гэсэн зурвас ч алга аа

6 comments:

Ж.Өлзийжаргал said...

chi baigaagui ch chinii durlal gunig bayr baysgalan chiny baisan

Дарс said...

Шүлгүүд чинь их таалагдав.. Бүгдэд нь энд ганц сэтгэгдэл болгоод бичлээ.. Өөрийг чинь дургуйцахгүй бол, ядуу блогийнхоо холбоосууд дээр нэмж болохсон боловуу??

oyunaa said...

Dars-d bololgui yahav. Harin bi ooriin tani blogiig olsongui. Durguitsehgui bol end linkiig ni uldeene uu. Thanks

Батсүхийн Баасанжаргал said...

Гоё шүлгүүд байна. Ихэвчлэн хайрын тухай юмаа. :)

xvv said...

http://bohemien.blogmn.net/ Дарсын блог...

Шүлэгнүүдийг чинь унших үнэхээр дуртай шүү :D Дахин дахин уншаад л баймаар байдаг юм...

Болорхон said...

Найз нь шүлгэнд чинь коммент болгоод дахиад нэг мөртөрхүү юм үлдээчий ккк /шүлгүүдэд чинь дуртай шүү, улам их бичээрэй/

Борооны зөөлөн намираан дундуур чамруу гүйж хүрэхсэн
Бардам зангаа цув шиг тайлчихаад халуухнаар нэг тэврүүлэхсэн
Бадагхан шүлэг уруулаас чинь амсаж согтоод
Бүсээ өвөрт чинь тайлахдаа бүхнийг нэг мартахсан даа...