Thursday, November 20, 2008

Галзууртлаа чамд дурласны
Гавьяа нь энэ байна
Гараа нааш нь
Үхтлээ чамд дурласны
Үлдэгдэл нь энэ байна
Үнэнд сөгд
Энэ бол чиний
Эхлэл болоод төгсгөл
Энэ бол миний
Төгсгөл болоод эхлэл

1 comment:

Мөнхбаатар said...

Хамт эхэлж хамт төгсөж болдоггүй
Хачин сонин хорвоог яалтай?
"Үхтлээ" гэж дурлачихвал
Үргэжлүүлж болдоггүй юм байхдаа?
"Галзууртлаа" гэж дурлачихвал
Ганцаараа байж чадахаа байх юм???