Friday, November 21, 2008

Дурлалд хөлчүүрсэн зүрхийг минь
Дураараан та нар сийчэцгээ
Дараа нь харин эдгээхэд
Дэндүү оройтсон байх вий
Хайранд халуурсан сэтгэлийг минь
Ханатлаа та нар элдэвлэ
Харин дараа нь харамсахад чинь
Хэтэрхий оройтсон байх вий
Шоол... элдэвлэ... сийч...
Согтуу энэхэн биеийг минь
Солиортлоо дараа нь дурлахад чинь
Шуламын бүжиг бүжинэ би
Галзууртлаа надад дурлахад чинь
Ганцхан л үг хэлнэ би
Хожимджээ...

3 comments:

Soronzon said...

"Дурлалд хөлчүүрсэн зүрхэнд" тань
баярын мэнд хүргэе.
Сайхан баярлаарай.

Anonymous said...

Тэр шуламын бүжиг ихэд таалагдах юм шиг мэдрэмж гэхэд мэдрэмж биш нэг тиймэрхүү сонин хачин зүйл сэтгэл сэндчив..

tumee 33 said...

Shuleg ee gej...