Sunday, December 7, 2008

Ингэхэд би ер нь хэн юм бэ

Зүлгэн дээр гэрээ бариагүй ч
Зүгээр л мөрөөрөө амьдарч явахад
Зүггүй дурлал чи намайг юунд
Зүүгээр шивэх шиг ингэж тарчилгана вэ
Чиний зааснаар дурлалд тэмүүлж
Чихэр шиг үгийг бялууртал хүртчихээд
Чимхийн төдий ч баясал амссангүй
Чи ингэхэд хэн юм бэ
Ингэхэд би ер нь хэн юм бэ
Ирээч гэсэн дурлалаа үүднээсээ буцаачихаад
Итгэл сэтгэлийг нь мөнгөөр хэмжчихээд
Эрээгүй аашилж, эдэнд шуналтсан
Ингэхэд нээрээ би хэн бэ
Дурлаач гэж өөрөө гуйчихаад
Дуу хүртэл зориулж дуулчихаад
Дундуурхан байна гэж сэтгэлээ зэмлээд
Дураараан аашлаж, өнгөнд шунасан
Ингэхэд нээрээ би хэн бэ
Хайрлаач гэж өөрөөн гуйчихаад
Хаалгаан дэлгэхэд чинь дайрч орчихоод
Хамаг бүхнийг чинь уудалж онгиччихоод
Хаяаад явахдаа харуусал тээгээгүй
Ингэхэд би нээрээ хэн гээч вэ

1 comment:

Мөнхбаатар said...

Чи юу?
Чи чинь чи шүү дээ.
Чимээгүй дурлаж чивчиртэл хөвчирж.
Чинэртэл гунидаг чи чинь чи шүү дээ.

Чи чинь чи шүү дээ.
Чиггүй зүггүй дурлалд тэмүүлчихээд
Чиглэл зорилго нэхдэг чи чинь чи шүү дээ.

Чи юу?
Чи чинь ...
Чи чинь нээрээ хэн билээ?
Чимээгүй...
Чи чинь...
Чихэнд чинь шивнээд хэлэхэд:
"Чи бол том нууц"