Tuesday, November 23, 2010

Дүүгээрээ гайхуулмаар санагдав


Би найман хүүхэдтэй өнөр өтгөн айлийн хамгийн отгон, дөрвөн сайхан эгч, гурван сайхан ахын хайр энхрийлэл халамж дор өсөж бойжсон азтай охин. Гурван сайхан ахын минь дундах нь цэл залуугаараа осолд орж хоёр хөл дээрээ явж чадахаа больсон ч уугаасаа дайчин хөдөлмөрч чанараараа эгч ах дуу бид нараасаа гуйх нь битгий хэл гуйлгаж амьдарч яваа сайхан ах бий. Хорин дөрвөн жилийн өмнө хүүтэй болоод Мандахнаран гэдэг нэр өгөн хөл нь газар хүрэхгүй баяртай явсан бол өнөөдөр тэргэнцэрийнх нь хоёр дугуй газар хүрэхгүй дүүлж яваа байх даа миний муу ах хэ хэ.



Аавыгаа таяг тулаад хоёр хөлөө зөөж ядан явахыг нь хараад араас нь нулимас дуслуулан явдаг байсан жоохон дуу минь өнөөдөр томоос том эр хүн болоод Азийн аврага гэх эрхэм хундэт нэрийг зүүн энгэртээ АЛТАН медаль гялалзуулан зогсохыг хараад чимээгүй байж чадсангүй ээ. Болж дээ миний дүү, хэн гэдэг аавийн ямар хүү болохоо харуулсан шиг харуулж чадлаа. Цаашид ч гэсэн улам илүү олон олон амжилт гаргаарай.

11 comments:

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Мундаг байна шүү. Амжилт Аз Жаргал Сайн Сайхан Бүхнийг Хүсье!

Soronzon said...

Өчигдөр сонссон хамгийн сайхан мэдээ тэр байлаа. Баяр хүргэе ээ.
Дараах сайтад дүүгийн тань барилдааны хэдэн сайхан зураг байна лээ. Орж сонирхоорой.

http://www.inet.mn/?vfile=8&vmet_id=30682&vmet_main=1625

Болорхон said...

Энэ мундаг залууд "Баярлалаа" гэж хэлмээр, тэвэрч үнсмээр болж байгаа шүү. Тэгж өсгөсөн аавынхаа ачыг төдийгүй эх орныхоо ачыг хариулж яваа дүүд чинь өшөө их амжилт танай гэр бүлд сайхан бүхнийг хүсъе.

Arsun said...

Баяр хүргэе.

Жаагий said...

Бахархмаар дүү, бахадмаар амжилт. Баяр хүргэе.

SANASER said...

Зүгээр нэг Азийн аварга биш, Азийн тоглолтын аварга хүн шүү танай дүү. Олон амжилт хүлээж байгаа даа. Баяр хүргэе.
Доорх аавынхаа дурсгалд зориулсан бичлэгийг чинь уншаад уйлах дөхлөө. Сайхан бичжээ.

ZAYA said...

Сайхан мэдээ байна.
Амжилт хүсье.(оройтчихлоо)

ZAYA said...

Сайхан шинэлэв үү?

Лхагва said...

horvood toruulsen eej aaviihaa achiig saihan hariuljee, Duud n ulam ih amjilt husye! Amidral uzsen hund amjilt iluu hurdan irdeg gedeg, asgaruulsan holsonii dusaliin toogoor amjilt ireh boltugai!

K said...

мундаг :)

Anonymous said...

Энэ жилийн ДАШТ-д мөн ч сайн барилдаж байна даа. Аз ивээх болтугай