Wednesday, August 15, 2007

Бодол

Би бодоод л... мөрөөдөөд л ...
Бодол дотор бас бодол бодоод л ...
Эмх замбараагүй олон бодол
Эрээлжлээд л... эргэлдээд л...
Бодлоо би барьж авах гээд чадахгүй нь
Бодол минь надад баригдахгүй зовооно
Мөрөөдөөд л... мөнхийн үргэлжлээд л ...
Мөрөөдөлдөө хүрэх гэж би тэмүүлнэ
Мөрөөдөл минь надаас дэндүү хурдан юм
Тархи толгой минь эргэв үү
Танихаа байлаа би өөрийгөө
Танхилхан эрх охин л байсансан
Таагдахын аргагүй өөрчлөгдөөд байх шиг
Цаг хугацаа урсаад л...
Бодлоо би бугуйлдаж барихсан
Мөрөөдлөө би мөшгөж олохсон
Өөрийгөө би таньж мэдэхсэн
Өрөөл бусдад нээж дэлгэхсэн
Цээжиндээ хуралдах баяр гунигаа
Цэлийтэл нээж уртаар амьсгалахсан
Гадагшаа биш дотогшоо урсах
Гайтай энэ олон бодлуудыг
Боож багцлаад, ботилж түүвэрлээд
Өнгөрсөнд үлдээгээд
Бодоод суулгүй бодитой зүйл хийхсэн

Би бодоод л ....
Бодлууд хөвөрөөд л...
Амьдрал үргэлжлээд л...
Алаг дэлхий эргээд л...
Бодол дотор бодол хөвөрөөд л...

Бодох тусам би өөрөө өөрөөсөө
Бүүр холдоод л ....
Би ингэхэд хэн юм болоо ???
Яах гэж энэ орчлонд төрсөн юм болоо ???

1 comment:

Uunee said...

Саяхан л өөрийгөө олсон чинь яагаад эргээд төөрчихвөө.
Бодол, бодол үгүй бол хүн үгүй, хүсэл үгүй бол амьдрал үгүй. Бодох хэрэгтэй.