Wednesday, October 3, 2007

Заримдаа зүгээр л

Заримдаа зүгээр л дарс уугаад
Заримдаг энэ хорвоогоос тасарч
Зах хязгааргүй алсад очихыг хүснэ

Хааяа хааяа дарс уугаад л
Хогийн энэ хорвоогоос холдож
Хачин өөр мөрөөдлийн ертөнцөд зочилохыг хүснэ

Үе үехэн дарс уугаад л
Үмхий энэ орчлонгоос зайлж
Үүлэн дээгүүр хөвмөөр санагдахийн

Яадгийн бэ би дарс ууж хөлчүүрэх дуртай
Янагийн баланд шунах бүүр дуртай

2 comments:

Uunee said...

Тийм ээ, заримдаа дарсны амтанд шунамаар, далай шиг сэтгэлдээ хөвмөөр ч юм шиг болдог юм шүү.

бж said...

oirdoo dars shimeeguim baina. Gants saihan wine-daya baiz. Tegeed l duugiinhee ene shulgiig unshaad l... getsen...