Thursday, January 17, 2008

Дурлахгүй байя гэж хичнээн хичээгээд
Дурлаад л байгаа зүрхээ би яалтай
Хайрлахгүй гэж хичнээн бодоод ч
Хайрлаад л байгаа сэтгэлээ би яалтай
Дурлана аа би яадгийн дурлана
Дундуур сэтгэлээ дүүртэл дурлана
Эзэнтэй байсан ч хамаагүй дурлана
Энэхэн биеээ элтэл дурлана
Хайрлана аа би яадгийн хайрлана
Хүнийх байсан ч хамаагүй хайрлана
Хайрын мянган шувуухайг
Халирч зугттал нь хайрлана
Дурлалын хүчит салхи нь чи байг
Дуртайяa хийсэх навчис нь би болоё
Ассан гал шиг дурлал чи байг
Аз жаргалтайгаар дүрэлзэх очис нь би болоё
Дуулим хорвоогийн дуусашгүй дурлал чи байг
Дайрвал ч дайр намайг, би бэлэн байна аа...

3 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Дайруулах биш дайраад гарах хэрэгтэй тэр дурлалыг

Uunee said...

Ойрд чиний блогоор зочилсонгүй. Оюунаа маань дурлаад л гэгэлзээд л, бичээд л байна уу. Сайхан шүлгүүд бичсэн байнаа. Маш их таалагдлаа.

xvv said...

Дэлгэж үлдээсэн блогоор минь зочилж
Дэндүүхэн шүлгээр үнсээд явсанд баярлалаа
Хацар дээрээ үнсүүлсэн хүү шиг ичингүйрч
Хамаг бие сонин сайхан болчихлоо :)
Онгорхой орхисон блогоор минь зочилж
Озон таалан үнсээд явсанд баярлалаа
Уруул дээрээ үнсүүлсэн ч юм шиг
Ухаан бодол нисэн дүүлээд байна
Хаалгүй орхисон блогоор минь зочилж
Хайртай ч юм шиг үнсээд явсанд талархмаар
Халуухан янагаар үнсэлцсэн юм шиг
Хачин сайхан болчлоо гараад гүймээр ч юм шиг :-D