Friday, January 11, 2008

Би нээрээ Хэнхэглэчих юмаа
Хэн ч тоохгуй хэдэн юм биччихээд
Хэнхдэг цээжээ дэлдээд л...
Би нээрээ Хошигорчих юмаа
Худал магтаалд хүүхэд шиг баярлаад
Хөөрч онгирч сагсуураад л...
Би нээрээ Тэнэгтчих юмаа
Тэрэнтэй ч энэнтэй ч үг сөргөөн
Тэс хөндлөн зөрөөд л...
Би нээрээ сайхан Залахийнмаа
Зүс үзээгүй найзуудаа
Зөндөө удаан уулзсангүй саналаа гээд л...
Би нээрээ Галзуурчих юм аа
Ганц ч дуу мэдэхгүй хэрнээ
Гадаа гэртгүй гэнгэнээд л...
Би нээрээ Солиорчих юмаа
Сархад ганцаараа ууж согтоод
Салхинд хүслээ шивнэж гүйгээд л...
Би нээрээ Шогтчих юмаа
Шал танихгүй хүнтэй чатлаж
Шалиг яриа өдөөгөөд л...
Би нээрээ... би нээрээ...
Нэт гэдэг энэ ертөнц
Нээрээ намайг хэн болгочихвоо
Онгироо сагсуу, ойворгон тэнэг
Галзуу солиотой, гаж донтой
Мэдэхгүй мэдэхгүй би нээрээ....

2 comments:

xvv said...

Хайж явсан өөрийгөө би эндээс олов
Харин бодож байснаас ядуухан нойрхой хувцастайгаар
Халаасандаа мөнгөгүй, харсандаа бухимдангуй өчүүхэн нэгнийг
Хамгийн сүүлд би эндээс л оллоо
Эрж эрж би эндээс оллоо
Элегант, өөртөө итгэлтэй, цэвэр цэмцгэр
Эр хүнийг би бас хамт оллоо
Нойрхой нойтон ч тэр шударга юм байна
Номтой мэргэн бусдаас лав тууштай юм байна
Хэлэх гэснээ тэр хэлж чаддаг юм байна
Хэцүүхэн зантай, адайр ааштай юм байна
Хэнэггүй бас бүдүүлэгдүү ч тал түүнд байна
Хэлэх гэснээ харин хэлж чаддаг түүнийг би эндээс л оллоо...

Тиймээ бид жинхэнэ өөрийгөө эндээс олж харж чадаж байна. Хэдийгээр чи өөрийгөө энд бичихдээ юу гэж бодож байсан ч гэсэн надад лав маш сайхан сэтгэгдэл төрлөө :) Танилцахад таатай байна :D

xvv said...

Хэнхэг байна гэдэг нь хээгүй гүндүүгүй, залхуу, халтуурдагч байхаас хэдэн зуу дахин сайхан чанар байх

Хэн ч тоохгүй байна гэдэг үнэгүй гэсэн үг биш,
Хэн ч харалгүй дуугай өнгөрсөн ч сохор тэрэнд харагдахгүй байж болох содон өнгө тэнд байгаа ч байж мэднэ

Хөөрч онгирч сагсуурдаг нь хүн бүхний л чанар
Хүн л юм болохоор магтаалд бүгд л дуртай

Үг сөрлөө гээд тэнэг болохгүй байх
Өөрөөр бодлоо гээд мунхаг гэсэн үг бүр биш байхаа

Өөрийнхөө гажигийг мэдэж байвал гажигаа мэддэггүй ганган тогоснуудаас хувь илүү байлгүй,
Гажиг гэдгээ мэдлээ гээд гараад явж чадахаасаа нэгэнт өнгөрчээ... интернетээ гэж...